25
07
Сайн багшийн гар дээр эх орны маргаашийн наран манддаг.
Үлгэр жишээч олон багш нарын минь төлөөлөл болсон Д.Алтантуяа багштай 4б анги "Дууссан дэвтэр" хонхны баярыг тэмдэглэж ээж аавтайгаа нэгэн өдрийг хамт өнгөрөөлөө. Энэ хичээлийн жилд 370 гаруй дэвтэр дуусгасан бөгөөд түүний 200 гаруй нь математикийн дэвтэр байв. Энэхүү үйл ажиллагаанд 29 эцэг эх, асран хамгаалагч болон сургуулийн багш нар үзэсгэлэнг үзэж сонирхон урмыг үгээр мялаалаа. Тус ангийн сурагчид шинэ дэвтэр эхлэх дуусах хоёрт заавал багшаараа гарын үсэг зуруулдаг. Гарын үсэг зураагүй дэвтэр дээр хичээл ер нь бичихгүй. Энэ нь сурагчийг эмх цэгцтэй байх далал хэвшилтэй болоход чухал нөлөөлдөг. Шинийг санаачлагч багш хичээнгүй шавь нартаа халуун баяр хүргэе.


